Окигийн хэрэглэгчид
Оки охидод
Оки нь 10-аас 19 насны охидод зориулсан боловч сарын тэмдгийн талаар мэдэхийг хүссэн хүн бүр ашиглаж болох юм!
Бүх эмэгтэйчүүд, охидод сарын тэмдэг ирдэг. Энэ нь хэвийн зүйл хэдий ч охид бие махбоддоо гардаг олон өөрчлөлтийн талаар мэдээлэл дутмагаас болж ичиж зовох явдал байсаар байна.
Тиймээс л сарын тэмдгийн үеэр стрессдэх шаардлагагүй байхад стрессдсээр байна шүү дээ!
Оки нь сарын тэмдгээс болж ичиж зовохыг багасгах, энэ талаарх буруу мэдээллийг няцаах, сарын тэмдгээ хянахад нь охидод туслах, үнэн зөв мэдээллийг хөгжилтэй, сонирхолтой аргаар олгохоор бүтээгдсэн юм.
Оки хөвгүүдэд
Хөвгүүд ч мөн адил Окиг ашиглаж болно!
Хөвгүүд нэвтэрхий толиноос бэлгийн бойжилт болон өсвөр насны хөвгүүдийн талаар хөгжилтэй, шинэлэг содон мэдээллүүдийг авах боломжтой.
Оки эцэг эхчүүдэд
Оки эцэг эх нарт тэдний өсвөр насны охидыг бие махбодод ямар өөрчлөлт гарж байгаа талаар баталгаатай мэдээллийг хүргэх болно.
Түүнчлэн өсвөр насны охин болон хүүд тань тулгарч байгаа асуудлын талаар илүү нээлттэй болон хялбараар тайлбарлаж өгөхөд тань туслах болно.
Оки багш нарт
Оки нь багш нарт ч мөн адил хэрэгцээтэй апп юм!
Багш нар, эрүүл мэндийн ажилчид Окигийн нэвтэрхий толиноос сарын тэмдэг, бэлгийн бойжилт болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар хамгийн сүүлийн үеийн баталгаатай мэдээ мэдээллийг унших боломжтой. Түүнчлэн тэд Окиг ангидаа танлцуулж, хичээл дээр заадаг ойлголтуудаа хөгжилтэй байдлаар сурахад уриалж болно.