Хэл

Select Page

Окигийн журмууд

Girl Led Design

Охидод зориулсан дизайн

Оки нь Монгол болон Индонезид охид болон тэдний ойр дотны хүрээллээс авсан өргөн хүрээний судалгааг ашиглаж, охидын оролцоотойгоор охидод зориулж зохион бүтээсэн апп юм. Окигийн нэр, өнгө үзэмж, мэдрэмж, үйл ажиллагаа болон үйлдэл гэх мэтчилэн аппыг зохион бүтээх бүхий л шатанд охид шийдвэрийг гаргаж байсан.

Ийнхүү охидын оролцоотойгоор Окиг хөгжүүлж, загварыг бүтээсэн нь Окиг охидод илүү ойр дотно болгосон.

Gamified Approach

Тоглоом мэт шийдэл

Оки нь тоглоом мэт шийдлийг ашиглаж, охидод сарын тэмдгээ хөтлөхөд нь илүү хөгжилтэй, сонирхолтой байдлаар зохион бүтээгдсэн.

Окигийн тоглоом мэт шийдлийн ачаар охид аппаа өөрсдийн хүссэн аватар болон загварыг сонгож, сонжоо бөглөж, аватараасаа нөхөрсөг мессежүүдийг хүлээн авна!

Оки нь сарын тэмдэг болон бие махбодын талаар эерэг мэдээлэл өгч, сарын тэмдгийн үеэрх ичгүүртэй байдлыг арилгаж, хөгжилтэй болгох болно!

Gamified Approach
Designed for girls digital realities

Охидын технологийн боломжит байдалд нийцүүлсэн

Охидод төвлөрсөн судалгааны явцад олон охид ухаалаг утсаа хэн нэгэнтэй хувааж хэрэглэдэг, интернэт сүлжээ бага газар амьдардаг байсан нь тэдний технологийн хэрэглээ болон ашиглалтын талаар мэдэх боломж өгсөн.

Тиймээс Оки нь эдгээр нөхцөл байдлуудад ч нийцэхээр бүтээгдсэн. Оки нь оффлайн апп тул Окиг утсан дээрээ суулгасан тохиолдолд интернэт сүлжээгүй газар байсан ч гэсэн ашиглах боломжтой юм. Нэг утсан дээр олон хүн бүртгэлээ сэлгэж ашиглах боломжтой ба нууц үг, хамгаалалт өндөртэй тул өөр хүн таны мэдээллийг харах боломжгүй юм.

Evidence-based content

Найдвартай контент

Оки нь охидод ойлгомжтой байдлаар сарын тэмдэг, бэлгийн бойжилт болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэргэжилтнүүдийн бэлтгэж, шалгасан найдвартай мэдээллийг өгдөг. Бүх мэдээ мэдээлэл нь бэлгийн боловсролын олон улсын стандартад нийцсэн.

Оки охидод зөвлөмж үйлчилгээ шаардлагатай болсон тохиолдолд ашиглахад зориулсан онлайн болон оффлайн лавлагаа мэдээллийн хэсэгтэй.

Evidence-based content
Open source

Нээлттэй эх сурвалж

Окигийн код болон контент нь нээлттэй эх сурвалж юм.

Хүн бүр ямар нэгэн хөгжүүлэлт эсвэл лицензийн зардалгүйгээр код болон контентийг ашиглах боломжтой. Нээлттэй эх сурвалж байснаараа Оки аппыг дахин хамтран бүтээх боломжтой болгож, дэлхий даяар Оки хамт олныг бүрдүүлэх боломж үүсч байгаа юм.

Окигийн код нь GitHub дээр олон нийтэд нээлттэй байдаг ба контентийг хүсэлтийн дагуу авах боломжтой.

Private and Securied

Аюулгүй, найдвартай

Окигийн хувьд хувийн мэдээлэл бол хамгийн чухал зүйл юм.

Оки нь хүмүүсийн хувийн таних мэдээллийг огт шаардахгүй. Ингэснээрээ охид, залуу эмэгтэйчүүдэд үнэ цэнтэй үйлчилгээ болох юм.

Хэрэглэгчийн сарын тэмдгийн мэдээлэл нь аюулгүй, найдвартай байх ба зөвхөн хэрэглэгч өөрийн хийсэн нууц үгийн тусламжтайгаар бүртгэлдээ нэвтрэх боломжтой. Оки нь хэрэглэгчдийн мэдээлэл аюулгүй, хамгаалалттай газар хадгалах онцгой дата удирдлагатай.

Private and Securied

Татах

icon

Андройд утсанд

Play Store-оос татаж авах

Google play

Google Play, Google Play-н лого нь Google LLC-н худалдааны тэмдэг юм.

Окиг шууд татах

QR  Code
Coming soon

iOS-т тун удахгүй!