Хэл

Select Page

Окигийн хамтрагчид

Бид дэлхий даяар Окигийн хамт олныг бий болгож байна.

Окигийн гол хэрэгжүүлэгч хамтрагч нар нь Окигийн франчайз загварыг ашиглаж өөрсдийн зах зээлд нэвтрүүлэх ажлуудыг удирдан хийж байна. Тэд Окигийн брендийн хөрөнгийг ашиглах эрхтэйгээс гадна Окигийн хамт олон болон хамтрагч талуудаас дэмжлэг авах боломжтой. Хэрэгжүүлэгч хамтрагч нар нь ТББ, нийгмийн ААН, боловсрол эсвэл эрүүл мэндийн ажилчид байж болно. Тэд өөрсдийн орон нутгийн онцлогт тохируулан боловсрлуулсан Оки аппыг өөрсдийн үйлчилгээ болон хөтөлбөрийн нэгэн хэсэг болгон асвар насны охидод хүргэж болно.

Оки-г үүсгэн байгуулагч хамтрагчийн хувьд НҮБ-ын Хүүхдийн сан Оки-г охидтой хамтран бүтээж, охидын дижитал эрүүл мэндийн экосистемийг бий болгох анхны хөрөнгө оруулалтыг хийсэн. НҮБ-ын Хүүхдийн сан одоо дэмжигч, чиглүүлэгч, техникийн зөвлөх, түншлэлийн зуучлагч болон ажиллаж байна.

Оки мөн оролцогч хамтрагчдын сүлжээтэй. Окигийн хөгжүүлэхийн тулд янз бүрийн салбарын оролцогч хамтрагчид байдаг. Түншлэлийн чиглэл нь аппликейшны хүртээмж, харилцаа холбоо, брэндийн хөрөнгө, агуулга, санхүүжилт, охидын оролцоо, судалгаа, маркетинг, сурталчилгаа, технологи, UX, дизайн гэх мэт олон янз байна.

Окигийн хамтрагч болохыг хүсч байна уу?

 

Бид том мөрөөддөг. Бид Окиг дэлхийн өнцөг булан бүрт байгаа сая сая охидод ашиг тусаа өгөхийг хүсч байна. Тиймээс бидэнд хамтрагчид хэрэгтэй.

Франчайзын түншүүд Окиг шинэ зах зээлд гаргаж, дэлхийн хэмжээний Оки экосистемийг бий болгож чадна.

Тиймээс охидууд сарын тэмдэгээ хэвийн, өөртөө итгэлтэй байдлаар зохицуулж чадах болно. Тиймээс тэд өөрсдийн бие махбодь, амьдралынхаа талаар шийдвэр гаргахад мэдээлэлтэй байж чадах болно.

Окигийн хамтрагч болохыг хүсвэл бидэнтэй холбогдоорой!

Татах

icon

Андройд утсанд

Play Store-оос татаж авах

Google play

Google Play, Google Play-н лого нь Google LLC-н худалдааны тэмдэг юм.

Окиг шууд татах

QR  Code
Coming soon

iOS-т тун удахгүй!